Муурын элсийг сонгоход анхаарах хамгийн чухал зүйл бол:
1. Сайн барьцалдах
- Ихэнх элс барьцалдсан ч гэсэн хэсэг хугацааны дараа бутрах тохиолдол байдаг бөгөөд ингэснээр элсний сав бохирдож үнэр гарч цэвэрлэх явцад хүндрэлтэй байдаг.
2. Үнэр дарах
- Муурын шээс нь хурц үнэртэй байдаг тул үнэр сайн дардаг элсийг сонгох хэрэгтэй.
3. Тоосжилт
- Элсийг саванд хийх явцад тоос босох, пургих зэрэг нь муур болон эздийн хувьд таагүй мэдрэмж төрүүлэхээс гадна харшил үүсгэх, харшил сэдрээх эрсдэлтэй байдаг тул тоосжилтгүй элс сонгоорой.